Египетэд халдлага болж, 44 хүн амиа алджээ

img

 

Египетийн Танта болон Аленксандриа хотноо байрлах үнэн алдартны сүмд террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Халдлагын улмаас 44 хүн харамсалтайгаар амиа алджээ. Уг цуврал халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо  твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Абдул Фатта аль Сиси орон даяар гурван сарын хугацаатай онц байдал зарлажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ