Путин эмгэнэл илэрхийллээ

Египетийн Танта хотноо байрлах үнэн алдартны сүмд террористууд халдлага үйлдэж, 44 хүнийг хөнөөсөн билээ.
Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, “Исламын шашнаас өөр шашин шүтдэг хүмүүс амиа алдах болно” гэж жиргэжээ.
Энэхүү аймшигт халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси орон даяар гурван сарын хугацаатай онц байдал зарлаж, үнэн алдартны сүмүүд байрлах бүс нутгуудын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг албаныханд даалгажээ.
Тэгвэл уг халдлагын дараахан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египетийн ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч Путин, Сиситэй утсаар ярих үедээ “Террористууд шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, энгийн иргэдийн айлган сүрдүүлж байна. Хоёр улс терроризмын эсрэг тэмцэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ