Г.Алтанбагана анх удаа гранпри тэмцээнд түрүүлэв

img

 

Туркийн Анталия хотноо  Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит Гран при тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч хүч, ур чадвараа сорив.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн -90 кг-ын жигд ОУХМ Г.Алтанбагана алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү анх удаа гранпри тэмцээнд аваргалав. Мөн -60 ОУХМ Б.Амартүвшин хүрэл, -66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг хүрэл, -81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн хүрэл, -57 кг-д ОУХМ Ц.Хулан хүрэл, +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар тус тус хүрэл медаль хүртжээ.

 

Тэмцээнд нийт 34 орны баг тамирчид өрсөлдсөн. Үүнээс манай баг тамирчид багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа. 5-д шалгарлаа.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ