Г.Отгонцэцэг тав дахь алтан медалиа хүртлээ

Туркийн Анталия хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит Гран при тэмцээн болж өндөрлөлөө.
Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Олимпийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга Галбадрахын Отгонцэцэг уг тэмцээнд түрүүлэв. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Израйлын тамирчин Шира Ришониг ялсан юм.
Ийнхүү тэрбээр гран при ангилалын тэмцээний тав дахь алтан медалиа хүртлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ