Рекс Тиллерсон Москвад айлчилна

img

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон маргааш ОХУ-ын нийслэл Москва хотноо айлчлал хийхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр уг айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзахаар болсон байна. Сайдууд Сирийн Идлиб хотын иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан асуудлаар хэлэлцэхээр болсон юм.

 

АНУ-ын эрх баригчид “Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашиглахыг армийнханд зөвшөөрсөн” хэмээн буруутгаж байна. Гэхдээ уг мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эрс үгүйсгэсэн билээ.

 

“Их 7” холбооны Гадаад хэргийн сайд нар маргааш Италид улсад дээрх асуудлаар уулзах билээ. Уг уулзалтын дараа Тиллерсон Москва хотноо айлчлах гэнэ.

             

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ