Маргот Робби жирэмсэн болжээ

“Үхлийн салаа”, “Тарзан” зэрэг бүтээлээрээ алдаршаад буй холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Маргот Робби жирэмсэн болсон талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.
Өдгөө 26 настай жүжигчин бүсгүй “нэг сартай жирэмсэн” гэх мэдээллийг ойрын эх сурвалж “TMZ” сайтад уламжилжээ.
Тэрбээр өнгөрсөн онд Том Акерли гэх залуутай Австрали улсад нууцаар хуримласан юм. Хос 2012 оноос болзож эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ