Өсвөр насны охид байшингаас үсэрч нас баржээ

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орцны цонхоор өсвөр насны хоёр охин үсэрч, амиа алдсан хэрэг гарчээ.
Өчигдөр 21.00 цагийн орчимд тус дүүрэгт байрлах "Туул-1" хотхоны орцны цонхоор хоёр хүүхэд уначихлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Б, Ү нар 17, 16 настай охид бөгөөд “Туул-1” хотхоны байрны оршин суугчид тэднийг амиа хорлосон гэж үзэж байгаа аж.
Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ