АНУ-ын бага сургуульд халдлага болжээ
2017-04-11

 

АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардино хотноо байрлах бага сургуульд орон нутгийн цагаар 10.30 цагийн орчимд зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, гурван хүн бэртсэн байна. Амиа алдагсдын дунд тус сургуулийн багш байгаа гэнэ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж, гал нээсэн этгээдүүдийг устгажээ. Халдлага үйлдсэн этгээдүүд эхнэр, нөхөр байсан гэв. Цагдаагийн дарга Жаррод Бургуан “Амиа хорлох оролдлого” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин