“Vogue” сэтгүүлийг эрэгтэй хүн удирдана

Британийн “Vogue” сэтгүүл анх удаагаа эрэгтэй редактортай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Британийн “Vogue” сэтгүүлийг 25 жил удирдсан Александра Шульманы орыг 45 настай Эдвард Эннинфул авахаар болжээ. Тэрбээр загварын салбарт 20 жил ажилласан туршлагатай нэгэн билээ. Эдвард Британи хүн биш бөгөөд Гани улсын иргэн аж.
Тэрбээр өмнө нь “W” сэтгүүлийн редакцид зохион бүтээх албаны захирлаар ажиллаж байсан юм. Британийн “Vogue” сэтгүүл 1892 оноос хэвлэлтэд гарсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ