Нөхрөө айлгах ”жүжиг” баривчлахад хүргэнэ

img

2016 оны есдүгээр сард цэл залуухан ээж, ертөнцөд дуугаа хадааж амжаагүй үрийнхээ хамт хорвоог орхисон. Ард нь дөрвөн хүүхэд нь өнчирч хоцорсон харамсалтай хэрэг гарч байв.

 

Таван сартай жирэмсэн эхнэрээ нөхөр нь зодож амь насыг нь хөнөөсөн. Хүчирхийлэгч этгээд удаа дараа эхнэрээ дарамтлан зовоож, цагдаад баригдаад явдаг ч удалгүй суллагддаг. Суллагдаад гарч ирсэн даруйдаа эхнэртээ гар хүрсээр эцэст нь амь насыг нь хөнөөсөн талаар талийгаач бүсгүйн танилууд хэлж байсан. Ийм байдлаар олон эмэгтэй орчлон ертөнцийг орхисон. Эцэст нь сая нэг Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болж хоёр сарын “нүүр” үзэж байна.

 

Хүчирхийллийн улмаас 3 иргэн нас баржээ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс мөрдөгдөж  эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн хоёр сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 2.7 хувиар буурчээ. Гэвч хууль хэрэгжсэн хоёр сарын хугацаанд 3 иргэн хүчирхийллийн улмаас нас барсан байна.

 

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1449 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 93 хэргээр нэмэгдсэн дүн мэдээ аж. Гэр бүлийн хүчирхийлэлд нийт 1357 иргэн өртсөнөөс 1217 хүн гэмтэж, 18 хүн барсан харамсалтай мэдээ бий.

 

Харин 2017 он гарсаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2,7 хувиар буурчээ. Гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлт нь гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байна.

 

Энэ онд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 80.2 хувийг хөнгөн, 12.9 хувийг хүндэвтэр, 4,6 хувийг хүнд, 2,3 хувийг онц хүнд ангилалын гэмт хэрэг эзэлж, 56.3 хувь нь Улаанбаатар хотод, 43.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

 

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт 391 хүн өртөж хохирсон  байна. Үүний 91.6 хувь нь эмэгтэй аж. Хохирогчдын 341 нь хөнгөн, хүндэртэр, хүнд гэмтэл авсан бол 3 иргэн нас баржээ.

 

Улсын хэмжээнд 2017 онд нийт гэмт хэрэгт 5600 хүн сэжигтнээр тооцогдон шалгагдсаны 373 нь буюу 6.7 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт шалгагдаж байна. Эдгээрийн 39.7 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгчээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 559 хүнд торгууль ногдуулж, 524 хүнд баривчлах шийтгэлийг захирганы хариуцлагын тухай хуульд заасны дагуу ногдуулжээ.

 

С.Бямбацогт: Хуучин сэтгэлгээгээр шинэ хуулийг хэрэгжүүлэхгүй

/ХЗДХ-ийн сайд/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн л бол эзэн холбогдогчийг 7-30 хоногийн хугацаанд баривчилна. Дараагийн удаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр журамласан. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан хүн хууль хяналтын байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн хариуцлага хүлээх зохицуулалтыг хуульд тусгасан. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь зөвхөн цагдаа, эмнэлэгийн байгууллагын ажил биш олон талт хамтын ажиллагаа гэдгийг албаныхан хэлдэг.

 

Үүнтэй холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн яам, НҮБ-ын  Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр /2017.04.011/ зохион байгуулж байна. Чуулганд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлах ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар тоохгүй өнгөрдөг хуучин байдлыг халж, түүнийг мэдээлэх ёс зүйг олон нийтэд төлөвшүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал зөвхөн хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагын ажил биш. Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж байж, хүчирхийлэлтэй нийтээрээ тэмцэж байж л сая үр дүнд хүрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд гэсгээл зэм зайлшгүй гэдгийг ойлгуулах нь хамгаас чухал. Гэр бүл бүхэн аз жаргалтай байж, хүчирхийллийн хүйтэн жавар эгнэгт арилах болтугай” хэмээв.

 

Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтны зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн. Уг зөвлөгөөнд оролцох үедээ ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  хуучин сэтгэлгээгээр шинэ хуулийг хэрэгжүүлэхгүй гэдгийг хатуу анхааруулж хэлж байсан.

 

Гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг

 

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт хөдөө орон нутагт харилцан адилгүй байгаа талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэллээ.

 

Тус яамныхан хуулийн хэрэгжилттэй танилцах зорилгоор 10 гаруй аймагт ажиллаад иржээ. Зарим аймагт хуулийн дагуу хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчилсан. Улмаар саатуулах байр нь  дүүрсэн байдалтай байна гэнэ. Гэтэл зарим нь 49 дуудлага хүлээн авсан хэр нь нэг ч хүнийг баривчлаагүй ойлгуулаад зөвлөгөө өгөөд явуулсан байжээ. Хууль олон газар өөр өөр хэрэгждэг байж таарахгүй. Тийм учраас хууль сахиулагчид болон хамтарсан багийнхан нэг дуу хоолой, нэг ижил арга барилтайгаар хүчирхийлэлтэй тэмцэх шаардлага байна гэдгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хэлж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зарим хохирогч эмэгтэйчүүд нөхрөө айлгах гэж цагдаа дуудсан болохоос баривчлуулах гэж дуудаагүй. Манай нөхрийг суллаад өгөөч хэмээн гуйх тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллагын ажилчид хэлж байлаа.  Гэвч шинэ хууль айлгаж, сануулдаг биш, дуудлага өгсөн л бол хамгийн багадаа 7 хоног баривчлах журамтай.

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэний гурав хоногийн хугацаанд түр саатуулдаг найман байр улсын хэмжээнд бий. Он гарсаар хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 79 иргэнийг /эмэгтэй 40, эрэгтэй 2, хүүхэд 37/, түр хамгаалах байранд нийт 72 иргэнийг /эмэгтэй 23, эрэгтэй 4, хүүхэд 45/ авч ажилласан байна.

 

ХЗДХ-ийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд шинээр 10 түр саатуулах байрыг тохижуулах ажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид аль нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг тоо баримт байдаг. Харин манай улсад энэ төрлийн судалгаа хомс. НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороотой хамтран Монгол Улсын хүчирхийллийн тархалтын судалгааг улс даяар хийж байгаа юм байна. Уг судалгааг ирэх онд танилцуулах аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ene yostoi buruu huuli.bid mongol humuus shuudee bid,tertee tergui enegtei huniig hairladag ard tumen.aav hun gertee jaahan changa dugarah yum bol shuud shorond horigdono.tegeed ajilgui bolno,ehnertee gomdoj ger buleesee yavna,esvel mulguu neg ni enheree alna.etsest ni huuhduud onchirno.iim jishee olnig harsan zaluus ehner avch ger bul zohiohgui gantsaar yavah durtai bolno.etsest ni mongol ulsin hun am yaduu tenegduu uls ni gantss neg huuhed gargasan,hogshin golduu uls bolno.ter ued ene gajig huuliig sanaachlaj zutguulseer bgaad batluulsan 2012-16 oni Ih Hurald bsan teneg avgai nar oorsdiinhoo yamar bogino uhaantai bsnig medeh bhdaa.Mongol humuus erchuultednii bodoj bgaa shig huchirhiilegch nar bis shuudee
2017-04-12
Zochin:
Buruu huuli bainaa.
2017-04-11
Zochin:
Buruu huuli bainaa.
2017-04-11
Zochin:
Buruu huuli bainaa.
2017-04-11
Zochin:
Buruu huuli bainaa.
2017-04-11
Zochin:
Buruu huuli bainaa.
2017-04-11
Зочин:
Эмэгтэй хүмүүс өөрсдөө завхайрч байгаад зодуулдаг, тэгээд нөхрийгөө хориулчихаад цагаандаа гарна! Тийм завхай авгай хүүхэнүүд маш их болж бна! Завхайрал бол гэр бүл сарниад зогсохгүй нийгмийн хамгийн том дайсагнал!! Энэ хууль чинь үүнийг л дэмжиж дэврэгсэн хууль болж дээ!
2017-04-11
зочин:
зөв тэгэхдээ нийт масс бол ер нь их мунхаг харанхуйдуу л бна, архи хэрэгэлэнэ бүсгүйчүүд нь бас архи ууж садарладаг болж тиймээс хатуу хууль гэхээсээ илүү сургалт соён гэгээрлийн замаар л сэтгэл зүйг нь өөрчлөх тал дээр л яам анхаарах хэрэгтэй байгаа юм даа.
2017-04-11
зочин:
Хоёр өөр асуудлыг хооронд нь холиж хутгаад бна тэнэг ээ. Завхай зайдан хормойн дон, шуналаасаа болоод гадуур өөр эр, эмтэй явсан гээд хашраана, зодно дарамтанд байлгана гэж хаа ч байхгүй энэ бол хүчирхийлэл. Өөрөө ер нь лалын оронд очиж амьдравал яасан юм. Нэгэнт хөлд нь салхи ороод задраад яваа хүнтэй хашрааж дарамтлаж хамт амидрахын оронд үг хэлээрээ яриад салаад асуудлаа шийд. Гэтэл эсрэгээр өөрийгөө хамгаалах чадваргүй байдлаасаа болоод архины хамааралтай, харгис хэрцгий нөхрийн дарамт, архи уудаггүй амидралынхаа төлөө зүтгэж байгаа мөртлөө даварсан эхнэрийн дарамт гээд ямар ч буруу зүйл хийгээгүй хирнээ тэдний гарт бие сэтгэлээр хохирч буй эр эм хүмүүс бна тэднийг хамгаалахгүй яадаг юм.
2017-04-11
Жанцан:
Энэ хүүхнүүдийг ингэж давраагаад байвал бүр толгой дээр чинь гарч суучихаад тэндээ гагнагдана гэж мэдээрэй. Өөрсдөө хүн амьтантай явалдаж байгаад нөхөртөө баригдаад шангаа хүртээд ирэхээрээ хүчирхийлэлд автлаа гэж цагдаа цэргээр нөгөөдөхөө хар гэрт цоожлуулаад дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадаж алцаганах шиг л болно. Ийм л байна даа хонгорууд минь.
2017-04-11
зочин:
Хоёр өөр асуудлыг хооронд нь холиж хутгаад бна тэнэг ээ. Завхай зайдан хормойн дон, шуналаасаа болоод гадуур өөр эр, эмтэй явсан гээд хашраана, зодно дарамтанд байлгана гэж хаа ч байхгүй энэ бол хүчирхийлэл. Өөрөө ер нь лалын оронд очиж амьдравал яасан юм. Нэгэнт хөлд нь салхи ороод задраад яваа хүнтэй хашрааж дарамтлаж хамт амидрахын оронд үг хэлээрээ яриад салаад асуудлаа шийд. Гэтэл эсрэгээр өөрийгөө хамгаалах чадваргүй байдлаасаа болоод архины хамааралтай, харгис хэрцгий нөхрийн дарамт, архи уудаггүй амидралынхаа төлөө зүтгэж байгаа мөртлөө даварсан эхнэрийн дарамт гээд ямар ч буруу зүйл хийгээгүй хирнээ тэдний гарт бие сэтгэлээр хохирч буй эр эм хүмүүс бна тэднийг хамгаалахгүй яадаг юм.
Зочин:
ARHINII UILDVERTEI GISHUUD L ZUNDUU BAIGAASHDEE
2017-04-11
Зочин:
ARHI NI TATVARGUI HYAMD TEGEED AJILGUI , AJILTAI NI HAMAG TSALINGAA TATVER NEREER DEEREMDUULCHIHEEREE MUNGUNUUS UUDELTEI HERUUL MARGAAN ARHIDALT YAAJ BAGASAH VE ?
2017-04-11