Сонсогч эх, хүүхдийн амь аварчээ

img

 

Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр эх, хүүхдийн амь аварчээ.

 

“Mongolian Pajero Club”-ээс санаачлан зохион байгуулсан бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээн 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүрэг дэх элсэн карьерын талбайд болсон.

 

Энэхүү уралдааны үеэр “Nissan Tiida” автомашин жолоодсон согтуу жолооч гурван настай хүүхэдтэйгээ хамт зогсож байсан эхийг мөргөж хүнд гэмтэл учруулжээ. Осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр  эх, хүүхдэд анхны тусламж үзүүлж,  эмнэлэгт хүргэсний улмаар амь насыг нь аварсан байна.

 

Тухайн үед тэмцээн үзэж байсан иргэд авто осол гарах үеэр эх, хүүхдийг аврах арга хэмжээ авахгүй хараад л зогсоод байсан гэж сонсогч Б.Ганбаяр ярьжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCNIN:
MONGOLCNUUD CNIN BYYR TENEG BOLCNIHOO YU DAA SEREECNEE .. NEG NI MASHIND DAIRYYLAAD AMI TEMTSEJ BHAD YUGAA HARAAD BDAG TENEGYYD BE..
2017-04-12