Пиппа Миддлтон хуримаа хийнэ

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтон өнгөрсөн оны эцсээр сүй тавьсан тухайгаа зарласан билээ. Пиппа, Жеймс Маттевс гэгчтэй сүй тавьсан юм. Тэд өнгөрсөн оны хоёрдугаар сараас болзож эхэлжээ.
Тэгвэл хос ирэх сарын 10-нд хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг түүний дотны найз баталсан бөгөөд “Жеймс, Пиппа нар тун жаргалтай байгаа. Хуримын ёслолыг гүнж Кейт зохион байгуулж магадгүй” гэж ярьжээ.
Хуримын ёслолд Уилъямын гэр бүлийнхэн оролцох юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ