“United Airlines”-ийн ажилчид үйлчлүүлэгчдээ хүч хэрэглэжээ

img

\

 

АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компанийн ажилчид зорчигчтой бүдүүлэг харьцаж буй бичлэг твиттер хуудаснаа нийтлэгджээ. Тус компанийн онгоц Охэйрийн олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байхад нисэх багийнхан Ази гаралтай 40 орчим насны эрийг хүч хэрэглэн онгоцноос буулгасан байна. Уг үйл явдлыг нэгэн зорчигч гар утсаараа бичиж авч, өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.

 

Тус нислэгийн бүх суудал дүүрсэн байхад “United Airlines” компанийн дөрвөн ажилтан яаралтай нисэх шаардлагатай болжээ. Нисэх багийнхан ажилчдаа авч явахын тулд зарим зорчигчийг буухыг шаардаж, улмаар хүч хэрэглэсэн байна. Багийнхан Ази эр дээр очиж “Та дараагийн нислэгээр хүссэн газартаа очно уу?” гэхэд тэрбээр уг саналаас татгалзжээ. Татгалзсан хариу авсан багийнхан үйлчлүүлэгчдээ хүч хэрэглэж, онгоцноос хүчээр буулгасан аж.

 

 

Үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлэг харьцаж буй бичлэг, гэрэл зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсний дараахан олон мянган хүн “United Airlines” компанийг буруутгаж, тус компанийн гүйцэтгэх захирал Оскар Мюнозыг огцрохыг шаарджээ. Ази эрийг онгоцноос хүчээр буулгаж буй бичлэгийг ганцхан цагийн дотор 10 мянган хүн үзэж, 5700 орчим хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.

 

Үйлчлүүлэгчтэй бүдүүлэг харьцсан нисэхийн ажилчдыг сахилгын шийтгэлээр шийтгэхээ “United Airlines” компанийн удирдлагууд мэдэгдэж, нийт үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
shuud l orj ireed l neg hyniig bahiruulaad chirsen sh dee.aisandaa .BI GERTEE HARIMAAR BNA. gej bsan sh dee.byr syyldee namaig alchih gej gyival yahuu. tramp garsnaas hoish neg l nish ee
2017-04-12
Зочин:
I can tell only one thing. This is Black people lol
2017-04-12
Зочин:
Fuckingg savages
2017-04-12
Зочин:
America geheer bugsiig n doloochih geed bdag Huurhii Mongolchuud uruvdmuur hun hognuuddaaa
2017-04-12
Зочин:
Aguu erh choloonii oron Amerik haha
2017-04-11
Зочин:
Buduuleg umhii buduun america-uud....
2017-04-11
MONGOL:
YAMAR HARGIS YUM BE???
2017-04-11