Орос хүү Норвегид халдлага үйлдэх гэж байжээ

Норвегийн нийслэл Осло хотноо террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг цагдаагийнхан саатуулсан талаар “www.rferl.org” сайт мэдээллээ. Тус улсын Аюулаас хамгаалах агентлагийнхан тэсрэх бөмбөгийг Осло хотын хятад гудамжаас олж, аюулгүй болгосон аж.
Цагдаагийнхан халдлага үйлдэх гэж байсан ОХУ-ын иргэн 17 настай хүүг барьсан талаараа хэвлэлийнхэнд уламжилжээ.
“Хүүг хууль бусаар тэсрэх бөмбөг хадгалсан хэмээн буруутгаж, 14 хоног баривчлах шийдвэр гаргасан” талаар эрх баригчид мэдэгдэв. Хүүгийн өмгөөлөгч хэвлэлийнхэнд “Манай үйлчлүүлэгч халдлага үйлдэх гэж уг тэсрэх төхөөрөмжийг хадгалж байгаагүй. Осло хотноо дэлбэрэлт үйлдэх гэж байсан нь худлаа” хэмээн хэлжээ.
Цагдаагийн газрын төлөөлөгч Синге Алинг “Баригдаад буй хүү Осло хотноо халдах гэж байсан” гэсэн байна.
Хүү өнгөрсөн 2010 онд Норвеги улсад гэр бүлийнхээ хамтаар иржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ