Нийслэлд 15 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн болон говийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.14-16 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ