Ким Чен Ун Сирийн Засгийн газрыг дэмжинэ

img

 

Хойд Солонгос, Сири улсын удирдлагууд хэдхэн өдрийн өмнө харилцан мэндчилгээ хүргэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг баталж “Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад хоёр ч удаа манай улсын удирдагч Ким Чен Унд мэндчилгээ дэвшүүлсэн. Эхний мэндчилгээ нь Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэн 105 жилийн ойн хүрээнд мэндчилгээ дэвшүүлсэн бол хоёр дахь мэндчилгээг залуу удирдагч Ким Чен Унд дэвшүүлсэн” гэж мэдээлжээ.

 

Энэ өдрүүдэд Ким Чен Ун төрийн эрхэнд гарсаны таван жилийн ой тохиож буй билээ.

 

АНУ өнгөрсөн пүрэв гаригт Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын нисэх баазад пуужингаар цохилт өгсөн юм. Энэ өдөр Ким Чен Ун Сирийн Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлжээ. Сирийн эрх баригч “Баат” нам үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиосон аж.

 

Нисэх баазыг бөмбөгдсөний дараа Ким Чен Ун Сирийн Засгийн газрыг дэмжин ажиллахаа мэдэгдэж, цохилт өгсөн Америкийг буруутгаж “Тэвчихийн аргагүй хүчирхийлэл” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Империалистуудын өмнө толгой бөхийлгөлгүй тэмцэх тэмцэлд нь амжилт хүсье
2017-04-12
Зочин:
esh , taarsan taar shuudaynuud
2017-04-12