“United Airlines” компанийн тэргүүн үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйв

АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компанийн ажилчид үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлэг харьцаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд байршсаны дараахан иргэд тус компанийг ихээхэн шүүмжлэх болжээ.
Тус компанийн онгоц Охэйрийн олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байхад нисэх багийнхан Ази гаралтай 50 орчим насны эрийг хүч хэрэглэн онгоцноос буулгасан юм. Учир нь онгоцны бүх суудал дүүрсэн байхад тус компанийн хэсэг ажилчид шаардлагатай тус онгоцоор нисэх болсон аж. Нисэх багийнхан Ази гаралтай эр дээр очиж, яг одоо буухыг тулган шаардаж, саналыг нь хүлээн аваагүй үйлчлүүлэгчээ зодож танхайрчээ.
Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан “United Airlines” компанийн тэргүүн Оскар Мюноз эрх нь зөрчигдсөн үйлчлүүлэгчээсээ албан ёсоор уучлалт гуйж, нөхөн төлбөр олгохоо амласан байна.
Тэрбээр “Биднийг уучлаарай. Би үнэхээр харамсч байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ