УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 11 цагаас Төрийн ордны хуралдааны В танхимд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөх юм байна.
Хэвлэлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд оролцох ажээ.
Н.Энх
Уншиж байна |