Муур, нохой хөнөөвөл ял авна

img

 

Тайванийн парламент иргэд муур, нохойг хувийн хэрэгцээндээ ашиглахын тулд аминд нь хүрэхийг хориглосон хуулийн төслийг баталсан байна.

 

Мал, амьтан хамгаалах тухай хуулийг зөрчсөн ямар ч хүн хуулийн дагуу хариуцлага хүлээж, хоёр жил шоронд хоригдох гэнэ.

 

Тайваньчууд нохой, муурыг хөнөөж, улмаар мах болон арьсыг нь зах дээр борлуулдаг аж.

 

Тус улсын парламент 2001 онд “эдийн засгийн зорилгоор муур, нохойны мах болон арьсыг худалдах”-ыг хориглосон билээ.

 

Иргэдийг уг ажилд идэвхтэй оролцож, хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг эрх баригчид сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ