Стокгольм хотноо халдсан этгээдийг шүүж байна

img

 

Шведийн нийслэл Стокгольм хотноо өнгөрсөн амралтын өдөр ачааны машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсан билээ. Уг халдлага хотын төв гудамж болох Дротнингатанд болсон юм. Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, найман хүн бэртжээ.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа юм. Халдлага үйлдсэн этгээд Узбекстан улсын иргэн юм. Түүний нэрийг Ракмат Акилов бөгөөд 39 настай аж.

 

Түүний шүүх хурал Стокгольм хотноо эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Ракмат Акиловыг хүний амь санаатай хөнөөсөн, ачааны машин хулгайлсан, хууль бусаар галт зэвсэг хадгалсан гэх мэт 13 хэрэгт буруутгаж буй юм.

 

Шүүх хурлын үеэр тэрбээр “Би бол ислам хүн. Би Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн дэмжлэгээр халдлага үйлдсэн” гэж мэдэгджээ.

 

Исламын улс бүлэглэл Стокгольм хотноо болсон халдлагын хариуцлагыг хүлээгээд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ