Ижил хүйстнүүдийг олны өмнө ташуурджээ

Индонезийн Барта Аче хотын удирдлагууд ижил хүйстэн гэх 20 орчим насны хоёр залууг олны өмнө ташуурдаж, шийтгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус хотын цагдаагийнхан залуусыг зочид буудалд байхад нь баривчилжээ.
Хотын дарга залуу үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хэмээн залуусыг буруутгаж, тус бүр нь 100 удаа ташуурдах шийтгэл ноогдуулсан байна.
Нэг залуу ташуурдаж байхдаа ухаан алдсан бол нөгөө залуу нь “Миний буруу” хэмээн олон нийтээс уучлалт гуйсан аж.
Тус улсад гэр бүлээ хуурсан эмэгтэй болон ижил хүйстэнүүдийг олны өмнө ташуурддаг уламжлалтай байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ