Тосон бумбын нуруунд лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Тост тосон бумбын нуруунд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Сауд гоби коэл транс ХХК-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Энэ шийдвэрийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гаргасан байна.
Дэлхийд нэн ховордоод байгаа ургамал ногоо, ан амьтад тэр дундаа цоохор ирвэсний өлгий нутаг болсон Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан. Гэтэл 2011 онд Сауд гоби коэл транс ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулж тухайн жилд 134 цооног, 63 суваг малталтын ажил, 2012 онд 13 цооног өрөмдөж 4 суваг малталт, 2014 онд 18 цооног 6 суваг малталтын ажил хийсэн байна. 2012 онд тус компани нь хэсэгчилсэн ашиглалтын МҮ-017038 ашиглалтын тусгай зөвшөөрөл, үлдсэн хэсэгт 2015 онд МҮ-019036 ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан аж.
Гэвч Тост тосон бумбын нурууны тус талбайг улсын тусгай хамгаалалтад авахдаа уг компаний лицензийг хүчинтэй үлдээжээ. Тухайн компани нь байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүй байгаа нь холбогдох хууль журмыг зөрчсөн учраас үйл ажиллагааг нь зогсоосон байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ