Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгчид тодорлоо

НМХГ-аас Хэрэглэгчдэд Ээлтэй хүнс үйлдвэрлэгчдийг шалгаруулах арга хэмжээг 3 дахь удаа зохион байгууллаа. Хүнсний 7 чиглэлийн 15 үйлдвэрлэгчид салбартаа тэргүүлэн “Ээлтэй хүнс” үйлдвэрлэгчээр тодорч, батламж цомын эзэд болов.
1. Сүү, Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр
“Сүү” ХХК-ийн Сүү, Сүүн бүтээгдэхүүний үйлдвэр
“Витафит импекс Сүүний үйлдвэр”
2. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр
“Мах маркет”
“Хос гарьд”
3. Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр
“Талх чихэр” ХХК
“Өгөөж чихэр боов” ХХК
“Гарааны ШУТИС хүнс” ХХК
“Хангай милс” гурилын үйлдвэр
4. Ундаа, ус, чихрийн үйлдвэрлэгчээр
“М-СИ-ЭС” ХХК
“Ишган трейд” ХХК
5. Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр
“Хүн од” ХХК
“Хаш Хүнс” Трейд ХХК
6. Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээр
Түмэн шувуут ХХК
7. Ургамал, ургамалын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээр
“Грийн вижитал” ХХК
“Грийн сити Гарден” ХХК компаниуд шалгарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ