Ахмад, ахлагч хоёрын амийг аврахад оройтсон байжээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн  хээрийн сургуулилт хийж байх явцад байлдааны гар гранат дэлбэрч, хоёр цэргийн албан хаагч амь эрсдэж, найман цэргийн алба хаагч хүнд гэмтсэн байна.

 

Сургалтын гранат 50-200 метрт хөнөөл учруулдаг

 

Зэвсэгт хүчний анги салбарууд сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хийж байгаа. Хээрийн сургуулилт хоёр үе шаттай явагддаг аж. Эхлээд байлдааны буудлага, харвалтын дадлага хийгддэг. Дадлагын хугацаа дуусч, өчигдөр /2017.04.11/ гранат шидэхэд бэлтгэх сургуулилтын явцад дэлбэрэлт болжээ. Сургалтын гранатыг шидэх явцад унагасан, эсвэл гадны ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Уг сургалтын гранат нь 50-200 метрт аюул дагуулдаг бөгөөд энэ хэмжээнд сумны хэлтэрхий үсэрч ойр орчмын амьд биед хөнөөл учруулдаг байна.

 

Хээрийн сургалтын явцад байлдааны сум, галт зэвсгийг хэрэглүүлэхээр журамд заагдсан байдаг. Мөн байлдааны буу, сум, галт хэрэгсэл, байлдааны харвалтуудыг сургалтын үеэр хэрэглэх журамтай  учраас ном дүрэм журмын дагуу явагдсан арга хэмжээ гэдгийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэллээ.

 

Зарим хэвлэлээр удахгүй болох Зэвсэгт хүчний анги байгууллагын аварга шалгаруулах марш тактик тэмцээний бэлтгэл ажлыг хангах үүднээс сургуулилтад гарсан. Улмаар золгүй хэрэг гарсан  гэх ташаа мэдээлэл тархсан. Тэгвэл Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнийг тавдугаар сарын дунд үеэр зохион байгуулна.  Тэмцээнд оролцох бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын сүүлээр бэлтгэлд гарахаар төлөвлөөд байсан.  Мөн марш тактикийн тэмцээний үеэр байлдааны буу, сум, галт зэвсгийг хэрэглүүлдэггүй болохыг тэрбээр хэллээ.

 

Осолтой холбогдуулан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн бусад ангийн үйл ажиллагаанд давхар хяналт тавьж байгаа ажээ.

 

Ахмад, ахлагч хоёрын амь насыг аврах боломжгүй байжээ

 

Гранат дэлбэрсэн талбайд нийт 25 цэрэг сургуулилт хийж байсан аж. Осол болсон даруйд Тавантолгойд байрлаж байсан Зэвсэгт хүчний 311 анги болон 350 дугаар ангийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн нийт гэмтсэн цэргийн алба хаагчдад анхны тусламж үзүүлсэн байна. Нас барсан хоёр албан хаагчийн гэмтэл хүнд, амь насыг нь аврах боломжгүй байжээ. Ослоор нийт хоёр албан хаагч амиа алдаж, найман цэрэг хүнд шархатсан. Мөн гурван цэргийн алба хаагчийг сэтгэлзүйн цочрол, цохих долгионд өртсөн байж болзошгүй хэмээн үзэж үзлэгт хамруулахад тэдний биеийн байдал хэвийн байжээ. Шархатсан найман цэргийн  албан хаагчийг цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэх ажлыг ЗХЖШ, цэргийн төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан аж. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн даруйд хоёр цэргийн албан хаагчид яаралтай хагалгаа хийж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна. Тэдний биеийн байдал тогтворжиж, зүрх,судасны ажиллагаа хэвийн болжээ. Харин бусад шархатсан цэргүүд ихэвчлэн тэсрэлтийн улмаас үүссэн гадны биет буюу гранатын хэсгүүд мөч, гар, сарвуу хэсгээр болон доод мөч, гуя шилбэ зэрэг зөөлөн эдэд нэвчин орсон, бага зэргийн цус алдалттай байсан аж.  Тэдэнд нарийн мэргэжлийн шинжилгээ, үзлэг хийж, бүрэн эдгэрсний дараа эмнэлгээс гаргах юм байна.

 

Амь үрэгдсэн алба хаагчдад тэтгэмж олгоно

 

Гранат дэлбэрсэн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлсөн эсвэл зэвсэг хадгалалтын горим алдагдсан эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Хэрэв Зэвсэгт хүчинд хамаарах шалтгааны улмаас гранат дэлбэрсэн гэдэг дүгнэлт гарвал хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн гэдгийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлсэн. Мөн тэрбээр зэвсэг хадгалалтын горимын талаар “ Манай улсын зэвсэг хадгалах объеьтийн насжилт өндөр. Гэхдээ стандартыг хангасан байдаг. Мөн зэвсэгт хадгалах, хамгаалахад онцгой журам үйлчилдэг учраас хэвийн байгаа” хэмээв.

 

 

Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж, зарим цэргийн алба хаагчтай уулзаж мэдүүлэг авч байгаа юм байна.

 

Амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсныг ЗХЖШ-аас мэдээлсэн. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу амь эрсэдсэн алба хаагчдад үндсэн цалинг1 0 жил олгохтой тэнцэхүйц тэтгэмж олгоно. Мөн тухайн амь эрсэдсэн иргэний гэр бүлийн гишүүдэд хөдөлмөрийн чадваргүй гишүүн байвал тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хуулийн заалттай.

 

Үүний дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар амь эрсэдсэн алба хаагчдад тэтгэвэр, тэтгэмжийг олгох асуудлыг шийдхээр ажиллаж байгаа ажээ.

 

Манай улсад 1990 оноос хойш гранат дэлбэрч алба хаагчийн амь эрсэдсэн тохиолдол цөөн гарсан гэдгийг албаны хүн хэлж байна. Тухайн үед байлдааны сургууль, хээрийн тактик ховор хийгдэж байжээ. Харин 2000 оны сүүл үеэс төр засаг Зэсвэгт хүчнийг хөгжүүлэх олон арга хэмжээ авснаар байлдааны бэлтгэл сургуулилт тасралтгүй явагдаж эхэлсэн байна.

 

2015 оны арванхоёрдугаар сард Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, цэргийн алба хаагч амь насаа алдаж, бэртсэн осол гарч байсан.

 

Мөн энэ оны хоёрдугаар сард Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн хэрэг гарч байв.  Гранатын гал болох жижиг биет тусдаа байх үедээ аюулгүй боловч хүний эд эрхтнийг гэмтээх аюултай. Үүнийг мэдэхгүйн улмаас тухайн хугацаат цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ хохирч байсан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Teneg Elbegdorjiin ajila hiij bga tsarai ene
2017-04-13
Зочин:
Харамсалтай юмаа хайран залуучууд ер нь цэргийн сургуулиас эхлээд сайн зааж сургах хэрэгтэй ш дэ БХСургуулийнхаа сахилга батыг сайжруулж суралцаж байхдаа дэг журмын дагуу юмаа хийж сурвал асуудал гарахгүй байхаа тэгэхгүй сургуулийн багш нар нь маш их архиддаг сургууль дээрээ багш нарынхаа өрөөнд тийм дэг журамгүй багш нараар заалгаж байгаа хүмүүс юу сургав дэ.Уг цэргийн сургууль юм чинь багш нар ч өөрсдөө нарийн сайн мэдлэгтэй дэг журамтай зааж сургах ёстой юм шигээ.
2017-04-13
зочин:
Яам. Жанжин штабын удирдлагууд бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч хариуцлага хүлээх нь ёс зүйтэй хэрэг болно.
2017-04-13
нэр:
Өглөөний нэгдэлт, оройн тоонд зогсож 16 тоот дасгал хийж, маршд гүйж, газанд орж, ногоотой шөл идэж захирагч даргаас шанаа авч, хүнээр шаардуулж, хүнд шаардлага тавьж, хариуцлага гэдэг үгний жинэхэ утгыг олж, жагсаалын дуугаа дуулж, үеийн нөхөдтэй сайдаж, муудахдаа муудаж үерхэж үзээгүй нусан таглаанууд андуурч байнаа хэхэ. Эр хүйстэй болж төрсөн хүмүүс цэргийн алба хаахаар 2 төрлийн хүмүүс болж гарцгаадаг юм. 1. Эр хүн 2. Гоожуур. Харин цэргийн алба хаагаагүй нөхдүүд цэргийн албаны сайхныг хэзээ ч ойлгохгүй буюу азгүйчүүд юм. Адилхан эрчүүд уулзаад цэргийн ямьдрал яриад суухад яваагүй нусан таглаанууд дэмий л утсаараа оролдож суудаг байхдаа. Эрхэм нийт офицер, ахлагч бэлтгэл түрүүч, байлдагч, сонсогч нартаа амжилт хүсье. Монгол Улсын төлөө зүтгэе.
2017-04-13
яг үнэн:
Яг үнэн.
2017-04-13
ЗОЧИН:
МОНГОЛ ЦЭРГЭЭР ЯАДАГ ЮМ. ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХООЛНЫ САВНУУДЫГ ДУНД АНГИЙНХНЫ ТАТВАРААР ТЭЖЭЭХЭЭ БОЛИВОЛ ТААРНА. ЦАЛИНГАА НЭМЭХГҮЙ БАЙЖ ТАТВАР НЭМЭХ СУРГААР ЧИНЬ БҮХ ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЛАА. ЯАЖ АМЬДРАХ ВЭ. ҮХЭЖ БАЙСАН АВИЛГАЧИН, ЛУЙВАРЧДАА.
2017-04-12
Зочин:
осол эндэгдэл гарах тохиолдол энгийн үед ч байдаг. Хэрэв гэртээ байж бйагаад осолд орсон бол бас л өөрийгөө хорлосон бйахуу, эсвэл нэг л учир байна уу. Тогонд цохиулсан ч юмуу, аянганд цохиулсан бол. Ядахдаа нас барагсдыг амар тайван байлга даа
2017-04-12
Хурандаа:
Тэр олон генерал, хурандаа нар чинь ганцхан Зэвсэгт хүчинд биш ш дээ. Цэрэгжсэн байгууллага буюу тагнуул, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаа гээд тус тусын байгууллага болгонд 1-2 албан тушаалтан л байдаг. Нийлэхээрээ олон юм шиг харагддаг. Нэг хүний юмыг нөгөөд нялзаахаа больцгоое доо манайхаан. Мэдээж харамсалтай. ажлаа хийгээд явж бйагаа ямар ч хамаагүй нэгнийг бас буруутгахаа болимоор юм.
2017-04-12
Зочин:
Санаатай байгаа биз дээ ахмад гэж бичсэн хүнд. Хүн санаатайгаар өөрийгөө хорлох уу . бичиж бйагаа юмаа бодооч дээ.
2017-04-12
Зочин:
МОНГОЛЫН АРМИД БАГА ДУНД ДАРГА НАР БАЙХГҮЙ БОЛСОН БҮГД ГЕНЕРАЛ ХУРАНДАА БАЙГАА ЮМ ЧИНЬ АРГАГҮЙШҮҮДЭЭ
2017-04-12
зочин:
харамсалтай байна батлан хамгаалахийн салбар нэг биш байгаа шүү цолоор хөөцөлдсөн сумгүй буу шиг цэрэггүй олон генералуудын бөөгнөрөл болоод байгаа шүү улс орныг өөр байдлаар хамгаалах болсон шүү хайран хөрөнгө мөнгө төсөв
2017-04-12
зочин:
харамсалтай байна батлан хамгаалахийн салбар нэг биш байгаа шүү цолоор хөөцөлдсөн сумгүй буу шиг цэрэггүй олон генералуудын бөөгнөрөл болоод байгаа шүү улс орныг өөр байдлаар хамгаалах болсон шүү хайран хөрөнгө мөнгө төсөв
2017-04-12
Харамсалтай юм болжээ:
Цэргийн алба ийм хатуу шүү дээ. Муу эрчүүд ойртох ч юм биш. Хоолны газар хэрүүл хийгээд явдаг эмээс дор эрчүүд алба хаавал юу болох болж байна.
2017-04-12
яг үнэн:
Яг үнэн.
Зочин:
Санаатай байгаа биз дээ, гранат алддаг ахмад гэж юу байхав.
2017-04-12
зочин:
Уг нь ахмад, ахлагч цолтой болтлоо армиар сургалт авсан хүмүүс, тэгээд жил бүр тактикийн сургууль хийдэг, дээр нь гадаадад энхийг сахиулж явсан хүмүүс зэвсэг техниктэй харьцах арга техникийг мэддэг л байсан байх, бас сургуульлалтыг ахалж байсан хүн гэхлээр мэдэхгүй чадахгүй дээ ч биш л баймаар юм, нэг л учир байна.
2017-04-12
Зочин:
bitgii hutsaarai tagnuuli mini!!!!!!!!!!!!!!!!!
2017-04-12
Иргэн:
Армиа татан буулга Манайд хэрэггуй Хэдэн генералууд эрхтэн дархтны амралт монгоний уурхай болгосон арми хэрэггуй
2017-04-12
Зочин:
bitgii hutsaarai tagnuuli mini!!!!!!!!!!!!!!!!!
Зочин:
Сайд нь хээрийн сургуулилт хийж байгааг сүр дуулиантай хэдэн дарга нартай очиж үзэхийн оронд аюулгүй байдлыг нь хангахгүй яасан юм бэ хайр нь сайхан залуус үхэж бэртсэнийг юугаар ч төлөхгүй биз дээ эрхэм дарга нараа
2017-04-12
Зочин:
Хар малууд минь хүний амь нас эрсдээд байхад баяр баясгалантай инээчихсэн зураг тавьдаг яаж байгааийн доромжилж байгаа юм уу лалаараа
2017-04-12