Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.Салхи баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зөөлөн шороон шуурга шуурна.Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус,Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.15-17 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ