Ц.Нямдоржийн асуудлаар ТЕГ-т албан шаардлага хүргүүлнэ

img

09:00 цагт: БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бэсүд" төвд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудалд олон нийтийн оролцоо" сэдэвт зөвлөгөөн болно.


10.00 цагт: Төрийн ордны А танхимд АН-ын бүлэг мэдээлэл хийнэ.


10.00 цагт : “Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган” МҮХАҮТ-ын Их Танхимд болно.


11:00 цагт: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал ЭМЯ-нд болно. 


11:00 цагт: Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг Туушин зочид буудлын 5 давхарт танилцуулна. 


11.00 цагт  MN-Мэдээллийн төвд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар ТЕГ-т албан шаардлага хүргүүлэх талаар “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт: Төрийн ордонд  УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-ын удирдлагууд болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзана.


11.00 цагт: Төсвийн тодотгол, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг нэмэх болсонтой холбоотойгоор МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагын төлөөлөл МҮЭ-ийн байранд хэвлэлийн хурал зарлаж байна.


11.30 цагт MN-Мэдээллийн төвд “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд ХБНГУ, Австри, Швейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй, мах, сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд, хөрөнгө оруулагчид оролцоно.


11:30 цагт Шинэ Зеланд улсад болох мастеруудын дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордны хурлын 303 тоот өрөөнд болно.


15.00 цагт: Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Бага хурал СЕХ-ны Дугуй танхимд болно.





 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ