Жанет Жексон хүүгээ салхилуулав

img

 

Попын хатан хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон 50 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн билээ. Жанетын нөхөр Катарын тэрбумтан Виссам аль-Мана хүүдээ Исса аль-Мана гэх нэрийг хайрласан юм.

 

Дуучин хүүгээ ихэд нууцалдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа олны өмнө гараагүй билээ.

 

Тэгвэл Жанет өчигдөр бяцхан хүүгээ салхилуулж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Жанет жирэмсэн үедээ нилээн жин нэмсэн бөгөөд хараахан турж чадаагүй байна.

 

Түүнийг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цацагдаж байгаа ч уг мэдээллийг хос батлаагүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ