Өөрийгөө шатаасан эмэгтэйн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

img

Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан. Өөрийгөө шатаасан эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлд хандахаар болжээ.

 

Талийгаач Т нь Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-т төрийн сангийн мэргэжилтэн байсан бөгөөд ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан гэх албан бус мэдээ бий. Уг хэргийг  Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж буй юм.

 

Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр 12.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийхээр болжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ