Эдди Мурфигийн ах нас баржээ

img

 

Холливуудын нэрт жүжигчин Эдди Мурфигийн төрсөн ах инээдмийн жүжигчин Чарли Мурфи 57 насандаа цусны хорт хавдарын улмаас нас барсан талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрээр Нью Йорк хотноо байрлах нэгэн эмнэлэгт амьсгал хураасан байна.

 

Уг мэдээллийг Эдди Мурфи баталж, “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Үнэхээр гашуудаж байна. Өнөөдөр бид  хайртай ах, аав, хүүгээ алдлаа” гэж хэлжээ.

 

Энэхүү гашуудлын мэдээний дараахан холливуудын уран бүтээлчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ