Барьцаанд байгаа цэргүүдийн чихийг огтолжээ

img

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өчигдөр шинэхэн видеогоо олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг бичлэгт нэгэн жихади “Бид хариугаа авч, барьцаанд байгаа армийн дайчдыг Аллахын хуулиар шийтгэсэн” гэж мэдэгджээ. Энэхүү бичлэгийг Мосул хотноо хийсэн байна.

 

Мосул хотноо байрлах исламын улс бүлэглэлийн барьцаанд Иракийн  ардыг чөлөөлөх армийн 33 цэрэг байгаа гэнэ.

 

Террористууд эдгээр цэргүүдийн нэг чихийг огтолсон болохоо видео бичлэгийнхээ үеэр онцолжээ.

 

Армийнхан өнгөрсөн оны аравдугаар сараас Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулж, одоогоор хотын 70 орчим хувийг хяналтадаа авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ