Улс төрийн хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ
2017-04-13

 

Монголын Нам Бус Иргэдийн нэгдсэн холбооноос Засгийн газар, улс төрийн намуудад хандаж мэдэгдэл гаргажээ.

 

Энэхүү мэдэгдлээ Засгийн газарт хүргүүлэх аж. Харин мэдэгдлийг хүлээн авахгүй бол Монголын Нам Бус Иргэдийн нэгдсэн холбоо бусад улс төрийн хөдөлгөөн,  ТББ-уудтай хамтран энэ сарын 15-наас эхэлж хугацаагүй улс төрийн суултыг хийж, офшорчид авлигачид, газрын наймаачдыг Монгол төрөөс зайлуулах, шударга сонгууль явуулахыг шаардах юм байна.

 

 Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх болгондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл илт суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

 

Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй, орлогогүй болгож байгаа энэ байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.

 

Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байгаа илэрхийлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн албан хаагч нар та нарын татварын мөнгөөр амьдарч, дээр нь илүү идэж байгааг өмөөрч байгааг чинь ойлгохгүй байна. Чадваргүй хүн хэрэгтэй бол, тэнэг түшмэл хэрэгтэй бол, цүнх баригч нарыг өмөөрч байгаа бол, таны халаасыг хоослогчийг дэмжиж байгаа бол урагшаа тэнэгүүд минь..............
2017-04-13
Зочин:
Дэмжинэ шүү!
2017-04-13
зочин:
Зөвөө нам бус иргэд бүгд хамтран энэ их хурлыг тартал жагсаж суулт хийе
2017-04-13