Талийгаач 500 грамм бензин өөр дээрээ асгажээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан.  Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар,  төрсөн ах С.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн нар мэдээлэл хийлээ. Тэд талийгаач Т нь намын дарамт шахалтаар ажлаас халагдаж,  сэтгэл санааны гүн дарамтад орсны улмаас амиа хорлосон гэдгийг хэлж байв.

 

С.Доржсүрэн: Манай дүү аль ч намын гишүүн байгаагүй

 

/Талийгаачийн нагац ах/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Талийгаач Т-ын нагац ах С.Доржсүрэн “Дүү маань эрүүл саруул байсан. 2016 оны арваннэгдүгээр сар бамбай булчирхайн мэс засалд орж байсан. Хагалгаа амжилттай болж бүрэн эдгэрч хоёр хоноод  эмнэлгээс гараад нутаг явсан. Шинэ жилийн үед утсаар ярихдаа мал тооллогоор ажлаа хийгээд явж байна. Бие сайжирч таргалж байгаа тухайгаа хэлж байсан. Тийм учраас эрүүл мэндийн байдлаас амиа хорлоогүй. Шалтгаан нь ердөө л намчирхаг байдал, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй. Талийгаач аль ч намын гишүүн байгаагүй. Сумандаа 20 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан. Сонгуулиар ардчилсан нам ялалт байгуулахад миний дүүг намын харьяаллаар халсан. Мөн ашиг сонирхлын маш ноцтой зөрчлөөс болсон. Сумын Засаг дарга Баярмаа, орлогч дарга Болдбаатар бүгд садан төрлийн холбоотой. Талийгаачийн оронд томилогдсон Нямжавын нөхөр сумын орлогч даргын эхнэр. Эгч нь сумын санхүүгийн албаны дарга. Тэд манай дүүд асар их дарамт үзүүлсэн.  Засаг даргын орлогч Болдбаатарын өрөөнд түүний эхнэр  Нямжав нь орж ирээд өдөр бүр талийгаачийг ажлаа өг хэмээн дарамталж байсан. Улмаар сэтгэл санаа нь маш хүнд байдалд орсон. Үүнээс болж амиа хорлосон гэж бид үзэж байгаа” хэмээн ярилаа.

 

Талийгаачийн том охин нь Идэр сумын арван жилийн сургуульд бага ангийн багшаар ажилладаг байна. Харин бага охин нь “Этүгэн” дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг ажээ. Харин талийгаачийн нөхөр Ш.Батбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй боловч сумандаа түлээ, мод зөөн бусдад тусалж, тодорхой хэмжээний орлого олдог гэнэ.

 

Ш.Батбаатар: Эхнэр бид хоёр эвтэй, найртай амьдарч ирсэн

 

/Талийгаачийн нөхөр/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нөхөр Ш.Батбаатар нь “Миний эхнэрийг маш их өртэй байсан. Түүнээсээ болоод амиа хорлосон гэж яриад байна. Өр байхгүй. Бид банкнаас 12 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Түүнийгээ төлж дуусах дөхөөд нэмээд 3 сая төгрөгийн цалингийн зээл аваад байсан. Нэг их өрөнд ороод түүнээсээ болоод амиа хорлосон юм биш. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлосон гэх юм. Бид олон жил эвтэй найртай ханилсан. Ерөөсөө сонгуулиар аль нам ялна,  нутаг орны удирдлагууд тухайн намын хүнээ ажилд авдаг, ах дүүгээ томилдог замбараагүй байдал үүсээд байна” хэмээв. Түүнээс болсон үйл явдлын талаар тодрууллаа.

 

-Хэрэг болсон өдөр талийгаачийн сэтгэл санаа тогтвортой байсан уу?

 

-Ажлаас зүй бусаар халагдаж сэтгэл санааны дарамтанд орсон байсан. Гэхдээ хэрэг гарсан өдөр сэтгэл санаа нь өмнөхөөсөө тайван болсон байсан. Гэвч надад амиа хорлочих вий гэж сэрэмжилмээр байдал мэдрэгдээгүй.

 

-Шөнө гарахдаа танд юу гэж хэлээд гарсан бэ?

 

-Унтаж байгаад босоод гарахаар нь “Хаачих нь вэ” гэж асуухад “Бие засаад ирье” л гээд гарсан. Тэрүүхэн хугацаанд би унтчихсан байсан. Нэг сэрээд хартал орж ирээгүй байхаар нь гараад хартал амиа хорлочихсон байсан.

 

-Өөр дээрээ бензин асгасан гээд байгаа. Энэ бензинийг хаанаас авсан юм бол?

 

-Би модонд явдаг. Тийм учраас  гэрийн амбаарт 500 грамм бензин тавьсан байсныг бие дээрээ асгасан байсан.

 

-Намын харъяаллын улмаас амиа хорлосон гэж үзэж байгаа гэлээ. Талийгаач аль нэг намын гишүүн байсан уу?

 

-Уг нь ардын намын гишүүн байсан ч төрийн албанд ажиллаж байгаа учраас намын харъяаллаас түдгэлзсэн. Эхнэр маань 25 жил тогтвор суурьшилтай ажилласан. Гэсэн ч сумын Засаг дарга Баярмаа өөрийн садан Нямжавыг ажилд авахын тулд дарамталсаар ийм байдалд хүрсэн.

 

-Болсон явдлын дараа нутгийн удирдлагуудтай уулзсан уу?

 

-Огт уулзаагүй. Гэвч бид гомдолтой байна. Би хоёр хүүхэдтэйгээ хоцорсон. Бидэнд нөхөж баршгүй гарз учруулсан нутгийн удирдлагуудад гомдолтой байгаа.

 

Талийгаач Т нь тус сумын төрийн албанд 2005 оны есдүгээр сараас нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн байна.  2015 оны гуравдугаар сарын 9-нд сумын ЗДТГ-т санхүүгийн шинэ албыг үүсгэн байгуулсан аж. Нутгийн удирдлагууд санхүүгийн албыг үүсгэн байгуулснаар төрийн сангийн мэргэжилтэн Т.Сэлэнгийг тус албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор томилж, талийгаач Т-г төрийн сангийн мэргэжилтнээр түр томилжээ. Хуулийн дагуу шинээр байгуулагдсан нэгжид төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд иргэн Нямжав, Тэгшжаргал өөр бусад хүмүүс оролцсон. Тухайн шалгалтын дүнгээр иргэн Нямжав хамгийн өндөр оноо авч шалгарсан. Гэсэн ч түүнийг төрийн сангийн мэргэжилтний ажилд томилох болоход хуулийн зөрчил үүссэн тухай өмгөөлөгч Б.Батмөнх хэлж байна.

 

Б.Батмөнх: Цалингийн зээлдээ санаа зовж буйгаа нөхөртөө хэлж байсан

 

/Өмгөөлөгч/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн албаны тухай хуулийн 16.3.2-т зааснаар шууд удирдах албан тушаалтанд төрөл садан, гэр бүлийн харилцаатай хүмүүсийг томилохыг хориглосон байдаг.  Гэтэл тухайн сангийн албаны дарга иргэн Т.Сэлэнгэ нь сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Нямжавын төрсөн эгч учраас зөрчил үүсч Нямжавыг томилох боломжгүй байдалд хүрсэн. Тийм учраас дараагийн байранд жагссан талийгаач Т-г томилоход хүрч, Засаг даргын тушаалаар 2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр түүнийг ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр томилсон байгаа юм.

 

Гэтэл тухайн ажил албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн Нямжаваас гаргасан хүсэлт гомдлын дагуу 2017 оны гуравдугаар сарын 14-ны өдөр талийгаач Т-г ажлаас халсан. Улмаар гуравдугаар сарын 15-наас иргэн Нямжав талийгаач Т-г ажлаа өгөхийг шаардан дарамталж эхэлсэн байгаа юм. Энэ нь талийгаачийн сэтгэл санаанд хурцаар нөлөөлсөн гэж хэлэх үндэслэлтэй.  Талийгаач гуравдугаар сарын  16-нд сумын засаг дарга Баярмаатай уулзсан байна.  Тэгтэл Баярмаа засаг дарга  “Нямжавын гомдлын дагуу таныг чөлөөлж байгаа. Мөн энэ томилгоо улстөрийн шийдвэрийн дагуу явагдсан. Та ажлаа энэ сарыг дуустал хийж болно. Гэвч цалин томилогдсон этгээдийн нэр дээр бодогдоно” гэх хариуг өгсөн байдаг. Улмаар талийгаач аймгийн төв рүү хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаар гуравдугаар сарын 27-нд нөхрийн хамт зорьсон. Өмгөөлөгч шүүхэд маргаан үүсгээд амжилт олох нь 50:50 хувийн магадлалтай гэсэн байгаа юм. Үүнийг сонссон талийгаач маш их сэтгэлзүйн дарамтанд орж, гэртээ ирсэн тэр шөнөө амиа хорлосон. Амиа хорлохын өмнө нэгэнт ажлаа алдахад хүрлээ. Цалингийн зээл болон оюутны сургалтын төлбөрөө хэрхэн төлөх талаар санаа зовж байгаа тухайгаа гэр бүлийн хүндээ хэлсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хууль бус томилгооны асуудлаар цагдаагийн байгууллагад хандана” гэв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ta nar yasn hachin humuuswe yu hutsatsgaagaad baigaan yu meddeg bolchood iim ym yriad bgn eswel ter daramtaldag dargiinh n taliin humuus ymu haasheen ta nar meddeg ymu hunii ami nas gedeg chni togloom ymu archaagui amitad heniig buruutgaad bgn ene setgegdel bichsn humuus!!! Yrij baigaa yma joohn bodmoor ym heniig buruutgaad bgaa nowshnuudwe bugdere bylduuch horongotnii bogs doloodg amitad ymu!!!!! Iim ym yrij suuhaas ichij amidar!!!!!!!!
2017-04-14
Зочин:
амиа хорлоно гэдэг сэтгэцийн эмгэг шүү дээ
2017-04-14
Зочин:
Бас нэг албан тушаалд насаараа сууж байх юм шиг санадаг хөдөөнийхөнд ажлаас халагдах аминаас үнэтэй байх нь ээ . Эсвэл тм ашигтай ажил байв уу
2017-04-14
Зочин:
Бамбай булчирхайн дааврын илүүдэлтэй хүн бол маш эмзэг ,Бараг хүн муу үг хэлээгүй байхад л угтуулж аваад нулимс нь урсдаг юм билээ шдэ. Эрүүл мэнд нэг талаасаа нөлөөлсөн байх
2017-04-14
Alsan hvn ni hariutslagaa hvleeh heregtei:
BAYARMAAD HARIUTSLAGA TOOTS
2017-04-14
Зочин:
namiin daramt haa saigvi bna toriin lui.archid ihsejee
2017-04-14
багш:
чи муу ямар тэнэг, хүйтэн хатуу сэтгэлтэй юм бэ. хүний үхлийн тухай тэгээд хэрэггүй байсан юм чих шиг. чи муу өөрийнхөө үхлийг өөрөө талбарлан дүгнэж чадахгүй нь бидэнд харамсалтай. болдог бол чиөөрөө өөрийнхөө үхлийн тухай дараа нь юу гэхийг чинь харахсан
2017-04-14
Тийм биз дээ, үхсэн хүн босоод ирэх биш.:
14 сая төгрөгнөөс бага үнэтэй амийг хэнээс нэхэх юм бэ? Гэр бүл хань ижлээ хайрлаж жаргал зовлонгий нь хуваалцаж амьдрах сэтгэлийн бяд, итгэлийн гал дутсаныг нийгмээрээ шүүхээс илүү хүн бүр дотроо бодож өөрсдийн бий болгосон амьдралаа хайрлаж, үнэлж, биеэ цэгнэж амьдрах хэрэгтэй.
2017-04-14
Зочин:
Ta nar khuduu nutagt turuugui, medekhui, khugiin zaluus, esvel khulgaich, byalduuch, adgiin novshnuud, unen ene l baina,
2017-04-14
Зочин:
Энэ сүрхий нөхөр, ах бусад нь өр ширнээс нь төлөлцөхгүй яасын? Үхсэн хүнээр одоо бизнес хийсэн юмнууд. Нөхөр бол адгийн арчаагүй эр юм даа. Тэр том болсон охид нь ч гэсэн эхийгээ баахан өрөнд оруулаа биз! Одоо дуугүй буян хийцгээ. Бас өрийг нь төл!
2017-04-13
Зочин:
Um ma ni badmi hum. Daraagiin hun ni ch bish baina lee. 3 hun orsoldohod 3t orson shalgaltiin bichig ni baisan. Ajil bol aminaas unetei baina gej hezee ch baihgui.
2017-04-13
zochin:
Yin nexer ax emgeelegch we.vxsen xvni ner barij yrij ywdag yachixsan xvmvvs we.arai arai
2017-04-13
Нямжавын нөхөр сумын орлогч даргын эхнэр. энэ өгү:
үр хүүхэд нь үнэ цэнэгүй юм уу. 4-ийн 4 хүн байна яаж ийгээд амьдрана биздээ. Дээрх шалтгаанаар ажлаасаа халагдсан хүн зөндөө л байгаа тэглээ гээд амиа хорлолтой нь биш. Энэ бол гарц биш шүү дээ
2017-04-13
иргэн:
яасан өчүүхэн амь бэ 2 охиныхоо болон нөхрийнхөө нэр хүндийг бодохгүй болчимгүй л шийдвэр гаргасан байна даа
2017-04-13
zochin:
segtetsiin ovchtei hun baij l dee hoorhii. havR boloboor ter n hudelsen bna. heniig ch buruutgaj herehgui. ah duud ur huuhded n hrtsui bgaa bh daa..ted l hoorhii yum daa
2017-04-13
Зочин:
амиа хорлоно гэдэг сэтгэцийн эмгэг шүү дээ
багш:
чи муу ямар тэнэг, хүйтэн хатуу сэтгэлтэй юм бэ. хүний үхлийн тухай тэгээд хэрэггүй байсан юм чих шиг. чи муу өөрийнхөө үхлийг өөрөө талбарлан дүгнэж чадахгүй нь бидэнд харамсалтай. болдог бол чиөөрөө өөрийнхөө үхлийн тухай дараа нь юу гэхийг чинь харахсан