Боксийн баг 7.5 мянган ам.доллараар шагнуулжээ

img

 

Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн Бангкок хотноо  энэ сарын 2-10-нд болж өндөрлөсөн.

 

Уг тэмцээнд манай улсаас долоон боксчин оролцсоноос Риогийн олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Отгондалай алтан медаль хүртсэн. Мөн  тэмцээний -49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.

 

Дэлхийн шилдэг багууд урилгаар оролцдог тус тэмцээний шагналын нийт сан 100 мянган ам.доллар аж. Манай баг тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгаран 7.5 мянган ам.доллараар шагнуулжээ.

 

Тайландын эзэн хааны цомын тэмцээнд оролцсон баг тамирчид удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

 

Түүнчлэн залуучуудын шигшээ багийн таван тамирчин Болгарын нийслэл Софи хотод Европын боксын холбооны ерөнхийлөгч асан Эмиль Жейчевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцсон. Тэднээс  Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ