Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хувийн Төлөөлөгчийн газартай болжээ. Сүхбаатар дүүргийн VIII хороо Ш байрны VIII орцонд байрлах Төлөөлөгчийн газартаа тойргийн сонгогчидтойгоо уулзаж байх аж.
Ц.Мөнх-Оргилын Төлөөлөгчийн газарт оюутан сурагчид өндөр хурдны интернэтийг үнэгүй ашиглаж, 1000 гаруй номтой номын сангаар үйлчлүүлж болно. Харин ахмадууд тус газарт тутмын хэвлэл, ном уншиж, шатар даам тоглох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой аж.
Гадаад харилцааны сайд амралтын өдрүүдэд Төлөөлөгчийн газартаа ирж, сонгогчидтойгоо уулзаж, залуучуудтай чөлөөт ярилцлага хийх юм байна.
В.Бат
Уншиж байна |