Өглөө дасгал хийхийн ач тус

Өглөө дасгал хийхийн ач тусын талаар “www.wikihow.com” сайт мэдээлжээ.
Зөвлөгөө №1
Өглөө дасгал, хөдөлгөөн тогтмол хийж занших нь урт удаан хугацаанд таны эрүүл байх үндэс.
Зөвлөгөө №2
Өглөө дасгал хийдэг хүн нь дасгал хийдэггүй бусад хүмүүстэй харьцуулахад илүү эрч хүчтэй, оюун ухаан нь сэргэг, бүтээлч байдал өндөртэй байдаг.
Зөвлөгөө №3
Өглөө дасгал хийхэд хүний бие гүйцэд амарсан байдаг тул дасгал хөдөлгөөн хийхэд өөрчлөлтийг соргогоор мэдэрч, өөх шатаах процесс бусад үетэй харьцуулахад хамгийн өндөр явагддаг.
Зөвлөгөө №4
Бусад хүмүүс унтаж байхад та дасгал хөдөлгөөн хийж байна гээд бод доо. Та бусдаас нэг алхам илүү бүтээлч байна гэсэн үг. Ингэснээр цаг хугацааг бүтээлч ашиглаж байгаа юм.
Зөвлөгөө №5
Өглөө эрт босохын тулд эрт унтах ёстой болдог тул аажим аажмаар эрүүл хэв маяг руу шилжинэ.
Зөвлөгөө №6
Та өглөө эрт сэрж, дасгал хийж заншсанаар өөрийгөө ялан дийлж буйг илтгэнэ. Залхуурлыг эрч хүчээр даван гардаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ