“Спиннинг”-ээр хичээллэхдээ анхаарах зүйлс
Сүүлийн үед залуус түргэн хугацаанд жингээ хасахын тулд “Спиннинг” буюу “суурин дугуйт” спортоор хичээллэх нь эрс нэмэгджээ. Тэгвэл “Spinning”-ээр хичээлэхдээ анхаарах зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com сайт” нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Та заавал зориулалтын спиннинг клубт бүртгүүлж, илүүдэл жинтэйгээ тэмцэх хэрэгтэй.
Зөвлөгөө №2

Та спиннингээр хичээлэх үедээ биеэ барьсан хувцас өмсөхийг зөвлөж байна. Сул загварын хувцас тийм ч тохиромжтой биш.
Зөвлөгөө №3

Таны пүүзны ул хатуу байх хэрэгтэй.
Зөвлөгөө №4

Та дасгалаа хийж эхлэхээс 90 минутын өмнө хооллох хэрэгтэй.
Зөвлөгөө №5

Та 10 минутын өмнө хичээллэх танхимдаа ирж, биеэ халаагаарай.
Зөвлөгөө №6

Хичээллэх зориулалтын дугуйны өндөр таны таазтай тэнцүү байх хэрэгтэй.
Зөвлөгөө №7

Дугуйн дээрээ суух зөв байрлал.
Зөвлөгөө №8

Та ичиж, зовохгүйгээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, хичээлээ үр дүнтэй болгох хэрэгтэй.
Зөвлөгөө №9

Спиннингээр долоо хоногт 2-3 удаа хичээллэх хэрэгтэй.
Зөвлөгөө №10

Сөрөг бодлоосоо салж бүх анхаарлаа дасгал сургуулилтадаа төвлөрүүлэх.
Зөвлөгөө №11

Дасгал хийсний дараа цэвэр ус уух хэрэгтэй.
Зөвлөгөө №12

Хэрвээ та зүрх судасны өвчтэй бол спиннингээр хичээллэхгүй байхыг зөвлөж байна.
Алхам №13

Мөн түүнчлэн дасгалаа хийх явцдаа өөрийн аюулгүй байдлаа хангаж, төхөөрөмжийнхөө аюулгүй ажиллагааг хангаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ