Агаарын хуурайшилт ихсэнэ

Малчид, иргэдийн анхааралд:
14-нд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ