Террористуудад пуужингаар цохилт өгчээ

Афганистаны зүүн хэсэгт байрлах Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн байршилд пуужингаар цохилт өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Америкчууд “Mother Of All Bombs” гэх атомын бус хүчирхэг бөмбөг хаяжээ.
Пуужин байгаа амжилттай оносон болохыг Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлэв.
Уг цэргийн ажиллагааны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордондоо сэтгүүлчдийг хүлээн авахдаа “Би маш их баярлаж бас бахархаж байна” гэж мэдэгджээ.
Афганистан дахь цэргийн ажиллагааны үеэр хэдэн террорист амиа алдсан нь тодорхойгүй байгаа ч тагнуулын мэдээллээр “100-200 террорист амь үрэгдсэн” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ