Ц.Цэрэнболд “Босс жаал” кинонд дуу оруулжээ

Гэр бүлд шинэ хүн нэмэгдэхэд ямар хөгжилтэй бас хүндрэлтэй асуудлууд үүсдэг болохыг сонирхолтойгоор харуулсан “Босс Жаал” кино энэ сарын 7-ны өдрөөс Монголын кино театруудын дэлгэцээр гарч эхлээд байна.
“Хүннү синема” кино театрын зүгээс уг киног монгол дуу оруулгатайгаар үзэгчдэд хүргэхээр болжээ. Киноны “Босс жаал”-ын дүрд жүжигчин СТА, Ц.Цэрэнболд, ээжийн дүрд жүжигчин СТА Г.Ундармаа дуу оруулсан байна.
Монгол дуу оруулгатайгаар дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн “Хүннү синема” театрын дэлгэцээр гарах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ