Хөдөлмөрчдийн баярын өдөр хилийн боомтууд амарна

img

 

БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх тавдугаар сарын 1-ний өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 1-ний өдөр ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

 

Энэхүү зохицуулалтыг “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  хийжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ