Чөлөөтийнхөн Азийн аваргад оролцох боломжгүй болжээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ ирэх сард болно. Уг тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн тамирчид оролцох боломжгүй болжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны зарим дасгалжуулагч Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг Монголын чөлөөт бөхийн холбоонд мэдэгджээ.
Азийн АШТ, ДАШТ-нд эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ