Сургуулийн насны 3 хүүхэд осолд өртжээ

2017 оны 4-р сарын 14-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 230 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүнээс сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдсөн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал:
- БЗД-ийн нутаг Хууль сахиулахын их сургуулийн баруун замд Hummer H-3 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 12 настай Н-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь ангийхаа хүүхдүүдтэйгээ тоглож байгаад замаар явж байсан тээврийн хэрэгслийн хажуугийн хэсгийг мөргөж гэмтсэн.
Орон нутагт:
- Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг шороон замд Hao Jian маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ