Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Уг тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин, Спортын мастер Т.Ерболат эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр уг тэмцээнд хувийн зардлаар оролцох болсон бөгөөд Баян-Өлгий аймгийн боксын холбооноос байгууллага, аж ахуй нэгж, хувь хүнийг санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь хоер жилд нэг удаа болдог бөгөөд тус тэмцээнд эхний зургаан байр эзэлсэн тамирчинд есдүгээр сард Герман улсын Халле хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог.
Спортын мастер Т.Ерболат нь 2015-2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга тамирчин юм.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |