Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

img

Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

 

Өнөөдөр Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутггаар, баруун аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ