Монгол охин Шведэд оюуны чадвараа гайхуулав
...
Швед улсад амьдардаг Б.Янжаа гэх монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын эзэн болжээ.
Тэрбээр нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилжээ. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, тэрбээр нэвтрүүлгийн хагас финалд шалгарчээ.
Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохиох зорилготой уг нэвтрүүлэгт оролцож буй ажээ. Тэрбээр 2015 онд БНХАУ-ын Хайкоу хотод зохион байгуулагдсан ой тогтоолтын ДАШТ-ний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байсан.
“Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн дараачийн шат тавдугаар сарын 13-нд болох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ