Базарсадаевын нэрэмжит уралдаанд Д.Эрдэнэ-Очир түрүүлэв

Оросын нэрт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуу дуулаачдын V олон улсын уралдаан Улаан-Үд хотноо болж өндөрлөлөө.
Тус уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Д.Эрдэнэ-Очир тэргүүн байр эзэлжээ. Мөн дуурийн дуучин Э.Очирсайхан IV байр эзэлсэн бөгөөд Буриад дууны шилдэг номинацийг хүртсэн байна.
Дашрамд сонирхуулахад ОХУ-ын Ардын жүжигчин, Дуурийн дуучин Ким Базарсадаевын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын дөрөвдүгээр уралдаанд /2015 он/ УДБЭТ-ын дуурийн дуучид маш амжилттай оролцож , эхний байруудыг эзэлж байсан.
- Гранпри - Б.Батжаргал УДБЭТ-ын Гоцлол дуучин
- Нэгдүгээр байр - С.Бат-Эрдэнэ УДБЭТ-ын Гоцлол дуучин
- Хоёрдугаар байр -Д.Дүйнхэржав Нюанс хамтлаг дуучин
- Гуравдугаар байр - Г.Энхболд УДБЭТ-ын дуурийн дуучин
- Тусгай байр- Д.Содномдаржаа УДБЭТ-ын дуурийн дуучин хүртэж байсан билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ