ИЗИС-ийн оюутан хонхны баяраараа нас баржээ

Их засаг их сургуулийн төгсөх курсийн оюутан нас баржээ.
Тус сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ энэ сарын 15-нд болсон байна.
Хонхны баярын албан ёсны арга хэмжээ дууссаны дараагаар тус сургуулийн нягтлан бодохын ангийн төгсөх курсийн оюутнууд Баянзүрх дүүрэгт байрлах амралтын газарт очсон аж. Энэ үеэр тус ангийн нэгэн оюутан амь насаа алдсан хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа юм байна.
Цагдаагийн ерөнхий газраас хонхны баярыг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэх уриалгыг их, дээд сургуулийн удирдлагуудад хүргүүлж, аливаа осол хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хамтарч ажиллахыг санал болгожээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ