
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг буцаалаа.
Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд малчдын гарыг мухарлах хууль байж болохгүй. Малдчын бууг хурааснаар сүүлтэй сүүлгүй боохойнуудаас малаа хамгаалж чадахгүй болж байна.
Галт зэвсгийг гэмт хэргийн чанартай хэрэглэсэн тохиолдол 2010 онд дөрөв, 2011 онд хоёр л гарсан. Монголд галт зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлддэг уламжлал байхгүй. Монгол айл бүр буутай байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ёстой. Тэрнээс биш буу хураах хууль гаргаж болохгүй гээд шүүмжлэл тасраагүй юм.
Ингээд “Сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн, галт зэвсэг эзэмших зөвшөөрөл бүхий Монгол Улсын иргэд буу эзэмшиж болно” гэсэн төслийн заалтыг гишүүд дэмжлээ. Гэсэн ч хуулийн төслийг хойшлуулахаар болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ