Тариаланчдад 4200 тн дизель түлш олгоно

img

 

Хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын ургац хураалтын үеэр жил бүр түлшний дэмжлэг тариаланчдад үзүүлдэг бөгөөд нефть импортлогч компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж, тариалангийн бүс нутгуудад байршил бүхий шатахуун түгээх станцуудаас жижиглэнгийн үнээр мөн аймгуудын төвийн агуулахаас бөөний үнээс хөнгөлөлттэй үнээр олгодог. Энэ онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөж байна. Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тариалалтын түлш олгох гэрээний нөхцөлийг 50 хувийн  урьдчилгаа төлөөд үлдэгдэл төлбөрийг буудайгаар төлүүлэх аж.

 

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХАА-н газраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд га 6 литр, малын тэжээлд га-д 8 литрээр тооцон гэрээ байгуулах бөгөөд урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөх чоно:
Чөлөөт зах зээлийн олон жилийн шалгуурийг даван туулсан тогтвор сууршилтай жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт үйлдвэрээ ашиглалтанд оруулаад өг гээд зээл өгчих ухаан бодлого байдаггүй юм байхдаа эрх баригч нарт...тэгвэл мөн ч олон ажлын байр бий болж олон айлын амьдрал баталгааж нь олон хүүхэд элэг бүтэн өсөж улсын төсөв тогтворжин зээл эрх шаардлаггүй. Айх аюулгүй байх болно доо...
2017-04-17