МЧБХ-ны хүсэлтийн хариуг UWW өнөөдөр гаргана

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын чөлөөт бөхийн холбоо Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг мэдэгдээд байна.

 

Иймд МЧБХ-ноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд /UWW/ Азийн АШТ-нд монголын баг тамирчдыг оролцуулах хүсэлтийг явуулсан аж. Уг хүсэлтийн хариу өнөөдөр  гарах юм байна.

 

ДБНХ-ноос нааштай хариу өгвөл манай тамирчид Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Хэрэв таттгалзсан хариу ирвэл Азийн АШТ, ДАШТ, Дэлхийн цомын тэмцээнд чөлөөтийн тамирчид оролцох боломжгүйд хүрэх юм.

 

Азийн АШТ-нд манай улсын чөлөөтийн шигшээ багийн эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ